Би чамд хайртай

Нэгдмэл санаа бодол ба багын амжилт


Монгол хэлний ятгах гэдэг үгийг тайлбар тольд: 1.Бусдад юмны учир начир, хор холбогдлыг ухуулан өгөх 2. Хүнийг буруу мууд удирдан дагуулахыг хэлнэ хэмээн тайлбарлажээ. Гэвч энэ үгийн утга учрыг өнөө үед илүү өргөн дэлгэр сайн сайхнаар тайлбарлах, хэрэглэх боллоо. Ятгаж сэнхрүүлэх нь өөрийн санаа бодлоо бусдад тулган зөвшөөрүүлэх биш, харин өөр бусадтай санаа бодлоо нэгтгэх нэгдмэл шийдвэрт хүрэх гэсэн үйл юм.

Өнөө үед мэдээ мэдээллийн өргөн боломж бий болсон нь хүмүүс санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх болж шатлан захирах ёс суларч байна. Энэ нь ажиллагсад юуг хийхээ бус яагаад хийхээ асууна гэсэн үг. Энэ яагаад гэдэг асуултанд хариу өгч чадаж байвал ятгаж чадаж байна гэсэн үг юм.

Гэтэл зарим хүн үүнийг буруу ойлгодог. Ятгах нь боложтой мөртлөө нэгдэж чадахгүй байгаа олон санаа бодлыг нэгтгэнэ гэсэн үг. Гэхдээ гуйж юмуу хуурч биш, хүчээр ч биш. Маш сайн боловсруулсан яриа, ухуулга үнэнийг илэрхийлэх баримт баталгаа, зураг схем сэлтийг түшиглэн үнэн зөв оновчтой, яруу, тухайн цаг нөхцөл, хүмүүсийн сэтгэл санааны байдлыг харгалзан ярих хэрэгтэй. Сэнхрүүлэн ярихдаа ерөнхий 3 үе шатаар ярьж болно. Ингэснээр ятгах нь нэгэн сургалтын үйл явц болно.

1. Санаа сэдвээ олох, нээх
2. Ятгах бэлтгэл хийх

3. Харилцан ярилцах


Юуны түрүүнд ятгах гэж буй хүн өөрийг нь сонсох хүмүүс болон ятгах сэдвийнхээ талаар нэлээд өргөн судалгаа төлөвлөгөө хийсэн байх хэрэгтэй. Хүмүүст ятган тайлбарлахынхаа өмнө сэдвээ өөрийн болгох ёстой.

Харилцан ярианы үеэр хүмүүсийн санаа бодол, болгоомжлол, төлөвлөгөөг нь мэдэж авч болно. Хамгийн чухал нь, тухайн зүйлийн сайн талуудыг нь ярилцаж, маргаж, дараа нь нэгдмэл нэг арга замд (шийдвэрт) хүргэх юмуу эсвэл янз бүрийн хувилбар, арга замыг олоход нь чиглүүлж чадах явдал юм. Үүний үр дүнд хүмүүс нэгдмэл нэг арга замд хүрч чадна. Энэ байдал нь бусад хүмүүсийг нэг зүгт харуулна.

Ятгах үйл явцын хэлбэрүүд Амжилттай ятгахад дараах нөхцөл хэлбэрүүд хэрэгтэй.

1. Итгэл олох
2. Бага боловч санаа нийлэх
3. Бодит жишээ харуулах
4. Хүмүүсийн сэтгэл зүйд нэвтрэх.

1. Итгэл олох
Итгэл олох нь ятгах урлагийн гол тулгуур юм. Итгэл төрүүлээгүй цагт танийг хэзээ ч хэн ч тоохгүй. Судалгаагаар зарим дарга захирал нар өөртөө нэлээд итгэлтэй, үүнийгээ хэтрүүлдэг зуршилтай болох нь харагджээ.

Итгэл төрүүлэх 2 үндэс байна:

1. Мэргэшсэн байдал
2. Харилцаа

Мэргэшсэн байдал: Баттай шийдвэр болон найдвартай саналын эх үндэс нь мэргэшсэн байдлын үр дүн юм. Өөрөөр хэлбэл та зөв санааг арван хуруу шигээ мэдэж байх хэрэгтэй.

Харилцаа: Итгэл хүлээсэн хүн нь бусдын эрх ашгийн төлөө санаа зовниж, тэдэнд эрх ашгаа хамгаалахад нь найдаж болохоор хүн мөн гэдгээ харуулах хэрэгтэй. Үнэнч шударга, тууштай итгэлтэй хүмүүс нь ятгах сэнхрүүлэхэд дээр нэлээд амжилт гаргана.

Гэхдээ мэргэшсэн байдал болон харилцаа нь хэр түвшинд байгаа нь их нөлөөтэй. Мэргэшихийг хүссэн хүн доорх 2 асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй:

* Санал болгож буй энэхүү стратеги, бараа, санал ба өөрчлөлтийн талаар хуримтлуулсан мэдлэг мэдээллийг маань хүмүүс хэрхэн хүлээж авах бол?
* Энэ талаар надад, хүмүүсийн мэддэг, тэдэнд танил болсон амжилт байгаа билүү?

Дараа нь хүмүүст хэр их итгэл төрүүлдгээ мэдэхийн тулд өөрөөсөө доорх асуултыг асуугаарай:

* Ятгах гэж байгаа хүмүүс намайг үнэхээр өөрсдөд нь ашигтай зүйл хийхээр, тэднийг дэмжихээр итгэлтэй хүн гэж боддог уу?
* Энэ сэдвээр намайг өөрсөдтэй нь сэтгэл болон үзэл санааны хувьд тохирно гэж үзэж байна уу?

Эдгээр асуултууд таныг сул талаа олоход тусална. Гэхдээ эдгээр асуултанд зөвхөн өөрөө биш дотно байдаг хамтран ажилладаг найзаараа ч хариулуулж болно.

Мэргэшсэн байдлыг сайн эзэмшиж чадаагүй хүмүүс доорх зүйлсийг хийх хэрэгтэй.

* Өөрийн итгэж буй тэр сэдвийнхээ талаар мэргэжлийн хүмүүстэй нь уулзаж судлах хэрэгтэй.
* Өөрийн дадлага туршлагатай бол.
* Мэргэжлийн зөвлөхөөс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн компанийхаа мэргэжилтнүүдээс ч зөвлөгөө авч болно.
* Гадаадын хэвлэл мэдээлэл болон харилцаа холбоог ашиглаж болно. Шинэ зүйл бодож олоод түүнийгээ туршиж үзэх хэрэгтэй. Харин харилцааны талаар дулимаг байгаа хүмүүс эдгээрийг хийх хэрэгтэй:
* Ятгах гэж байгаа бүх хүмүүстэйгээ ганцаарчлан уулзах нь маш чухал юм. Таны ятгах гэж байгаа хүмүүстэй сайн харилцаатай, тантай адил боддог, таныг дэмждэг ажлын газрын найзыгаа ч гэсэн энэ ажилдаа хамруулах хэрэгтэй.

2. Бага боловч санаа нийлэх зүйл олох
Та хүмүүст хэчнээн итгэл төрүүлсэн байлаа ч гэсэн тэдэнд бусад талаараа нөлөөлөхүйц байдалтай байх нь чухал. Энд хамгийн гол зүйл нь тантай юун дээр санаа нийлэх вэ гэдгийг олох.

Заримдаа үүнийг олох нь хялбар биш. Ийм үед ятгах чадвар сайтай хүмүүс өөр арга сонгодог. Яагаад гэвэл хамгийн чухал нь санаа нийлэх зүйл олох юм. Тиймээс эдгээр хүмүүсийг сайн таньж мэдэх хэрэгтэй.

Ятгах чадвар сайтай хүмүүс нь эсрэг талын хүний бүхий л юмыг нь ёстой л нэг ба бээгүй судалсан байдаг. Тиймээс ч ятгах гэж байгаа хүмүүстээ тохирсон таатай орчинг бэлдэж өгнө.

3. Бодит жишээ харуулах
Судалгаанаас харахад сайн ятгагч нарын хамгийн гол чадвар нь ярих аливаа хэлний яруу хэрэглүүрийг жишээ татах, адилтгах, харьцуулах, жиших гээд л олон талаар ашигладаг. Мөн судалгаанаас харахад ямар нэг тоон дүн, баримт их нөлөөлдөг байна.

4. Хүмүүсийн сэтгэл зүйд нэвтрэх
Хүмүүс ажил хэргийн холбогдолтой шийдвэр гаргахдаа ухаанаараа тунгаан бодож шийдвэр гаргадаг байх гэж бид боддог. Гэвч энэ шийдвэрээ гаргахдаа сэтгэл хөдлөлөө ч тусгасан байдаг. Сайн ятгадаг хүмүүс ч үүнийг мэддэг. Ятгаж байхдаа: сэтгэлийн хөдөлгөөнөө ил гарган, ямар ч сэдэв байсан хамаагүйгээр сонсогчдийн хүлээж авах чадвар болон нөхцөл байдалд зохицуулж тохируулна.

Ямар ч ятгалт сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр амжилттай болохгүй. Харин сэтгэлийн хөдөлгөөнийг дэндүү ихээр ил гаргах нь ажлын тань үр дүнг багасгаж магадгүй.

Ятгах нь итгүүлж зөвшөөрүүлэх биш, сурах ярилцах юм гэдгийг ойлгох нь хамгийн чухал нь юм. Судалгаанаас харахад ихэнх удирдагчид ятгахдаа маруухан байдаг. Тэдний алдааг тодорхойлбол:

1. Янз бүрийн үзэл санааг хүчээр зөвшөөрүүлэх гэж оролдох.
2. Заавал тохиролцоонд хүрэх гэж мэрийх
3. Ятгахыг үнэнийг ил гарган хэлэх мэтээр ойлгоно.
4. Ятгахыг нэг л удаагийн оролдлого мэтээр ойлгоно.

Дүгнэлт:
Ятгах нь өөрийн санаа бодлоо бусдад зөвшөөрүүлэх биш, харин өөр бусдаас сурах, нэгдмэл санаа бодлоор шийдвэрт хүрэх үйл явц юм. Ятгах урлагийг буруу хэрэглэсэн тохиолдолд хүмүүст хуурамч амжилт ялалт авчрах бөгөөд зөв хэрэглэвэл хүмүүсийн хооронд сайн харилцаа тогтоон, илүү амжилт гаргах үндэс болно.

Бичгээр болон яриагаар ятгах тактикууд
Хүн ярьж байхдаа хүмүүст өөрийн бодол саналаа 3/1- г нь үгээр, 3/2- г нь бусад үйл хөдлөлөөр ойлгуулдаг байна.

* Гаднах төрх байдал, хувцаслалт болон биеэ авч яваа байдал нь хүмүүст маш их нөлөөлнө. Хүмүүсийн өмнө гарахаас ичих, санаа зовох нь сонсож буй хүмүүст тааруу сэтгэгдэл төрүүлнэ.
* Дуу хоолойны өнгө, үгийн баялаг, хүнийг татах байдал нь маш чухал. Та ярьж буй сэдвээ дэс дараа, эмх замбараа, төлөвлөгөөтэй ярих нь чухал. Сэдэв нь шалтгаан, үр дүн, түүх, давуу тал, сул тал, асуудлыг шийдэх арга барил, ерөнхий сэдэвтэй байвал зүгээр. Таны ойлгуулах гэсэн санаа чинь тодорхой байх ёстой. Гэхдээ олон сэдэв биш байвал сайн.
* Та ухаж ойлгуулж, хамгаалах гэж буй сэдвээ өөрийн болгосон байх ёстой. Сэдвийнхээ талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болон түүхэн үйл явцыг нь ч судлах хэрэгтэй.
* Та яагаад энэ сэдвийг сонгох болсноо, яагаад таны анхаарлыг татсаныг сайн ойлгуулах хэрэгтэй. Тэгээд тодорхой үе шатны дагуу сайн ойлгогдохоор тайлбарлах хэрэгтэй.
* Өөрийн ярьж буй сэдвийнхээ хүрээнд жишээ татаж, сэдвийн талаарх бусад хүмүүсийн санаа бодол, дүгнэлт, судалгаа статистик зэргийг ашиглах хэрэгтэй.
* Таныг сонсож буй хүмүүсийн бодол санааг сайн судалж, дургүйцлийг нь төрүүлэхгүй байх хэрэгтэй. Түүний оронд тантай санаа нийлэх хэсгээс нь эхлэх хэрэгтэй.
* Сонсогч санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Байнгын харилцан ярьж байвал таны ойлгуулж байгаа зүйлээс шалтгаалан тэдний бодол санаанд нь хэр өөрчлөлт гарч байгаа нь мэдэгдэнэ.
* Та өөрийн ярьж байгаа сэдэвтээ итгэл төгс, мөн нээлттэй байх нь хүмүүсийн эргэлзээг хурдан арилахад нөлөөлнө.
* Ярианы төгсгөлд ерөнхий утга агуулгыг бататгасан дүгнэлт юмуу товчлол хийх хэрэгтэй.

Менежментийн ухааныг сурцгаая,


Хичээл #1

Нөхөр нь эхнэртэйгээ зөрөөд шүршүүрт орж явахад хаалганы хонх дуугарав. Дөнгөж душнээс гарсан эхнэр нь биеээ алчуураар ороогоод доошоо бууж хаалгаа тайллаа.

Хажуу айлын Боб хаалган дээр зогсоно. Эхнэр юм асуухаас өмнө Боб - Би чамайг наад алчуураа тайлвал 800 доллар өглөө гэх нь тэр. Хэсэг зуур бодсоны дараа хүүхэн зөвшөөрч алчуураа тайллаа. Хэдэн хормын дараа Боб түүний гарт 800 доллар атгуулаад яваад өгөх нь тэр.
Хүүхэн ч биеээ алчуураар эргэж ороогоод дээшээ өрөө лүүгээ явлаа. Дээшээ гарахад нөхөр нь хэн байсан бэ? гэж асуув.

Хажуу айлын Боб л байна гэж эхнэр нь хариулахад нөхөр нь цаадах чинь надаас зээлсэн 800 доллароо чамд өгөөгүй биз гэж асуусан байна.

Энэ түүхээс суралцах нь:

Хөрөнгө оруулагч нартаа зээлийн болон бодит эрсдэлийн талаар мэдээллийг цаг тухайд нь хуваалцвал эрсдэлээ ил тод гаргахаас зайлсхийх боломжтой юм.

*********
Хичээл #2

Нэгэн гэлэнмаа ламтантай машинд явж байж гэнэ. Гэлэнмаа машинд орж суугаад хөлөө ачиж суухад гуя нь ил гарч ламтан золтой л замын осол гаргасангүй. Машинаа бариж яваа ламтан эвтэйхэн гэлэнмаан хөлийг илж эхлэв.

Гэлэнмаа: Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ?

Ламтан гараа татаж аваад араагаа солив. Тэр эргээд гуяан дээр нь гараа аваачив.

Гэлэнмаа дахиад л Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ? гэж асуухад Ламтан: Намайг уучлаарай гэхдээ бие махбодь минь хүчгүйдэж байна гэж хэлэв.

Зорьсон газраа хүрээд гэлэнмаа нууцхан санаа алдаад яваад өгөв.

Ламтан Псалм 129 ишлэлийг яаран гаргаж ирж уншвал "Аажмаар яваад бай, дээшлээд гайхамшгийг мэдрэх болно" гэсэн байв.

Энэ түүхээс суралцах нь:

Ажил дээрээ хэрвээ мэдээлэлгүй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднэ.


*********

Хичээл #3

Борлуулалтын төлөөлөгч, ахлах худалдагч болон дэлгүүрийн менежер 3 өдрийн хоолондоо орохоор алхаж явна. Тэд нилээд хуучны бололтой дэнлүү олоод үрж үзтэл Шидтэн гарч ирэх нь тэр.

Шидтэн: Би та бүхний нэг хүслийг биелүүлье.

Ахлах худалдагч: Би эхэнд нь, би эхлээд гэж хэлээд. Намайг Бахамийн арал дээр аваачаад би тэнд завь худалдан авч сайхан амьдармаар байна гэж хэлэв.
Хүслээ хэлж дуусмагц худалдагч алга болчихов.

Дараа нь би, дараа нь би гээд худалдааны төлөөлөгч би Хавайн арал дээр хувийн массажист-тай амарч Пина Колада шимэн хайртайгаа баймаар байна гэж хэлээд мөн алга боллоо.

Одоо чиний ээлж гэж хэлэхэд менежер Би энэ 2-ыг цайны цаг дуусмагц буцааж авчирахыг хүсэж байна гэж хэлжээ.

Энэ түүхээс суралцах нь:

Эхлээд боссоо юу ярихийг сонсох нь чухал юм.

*********

Хичээл #4

Нэгэн бүргэд модны оройд суугаад юу ч хийхгүй байж байв. Жижиг туулай тэр бүргэдийг хараад би бас тань шиг суугаад юу ч хийхгүй байж болох уу? гэж асуув. Бүргэд болно гэж хариуллаа.

Тэгээд туулай бүргэдийн доор суугаад юу ч хийхгүй сууж байв. Гэв гэнэт үнэг гарч ирээд түүнийг идэж орхиж.

Энэ түүхээс суралцах нь:

Юу ч хийхгүй суух хүсэлтэй бол маш өндөрт суух нь чухал юм.


*********

Хичээл #5
Нэгэн цацагт хяруул бухтай ярилцана. Би чам шиг наад модон дээр чинь гармаар л байна гээд санаа алдаад даанч надад тийм хүч чадал алга гэхэд бух чи миний бааснаас идвэл хүчтэй болно. Эдгээр нь дүүрэн енергитэй гэж хэлжээ.

Цацагт хяруул бааснаас ч идэж гарч тэрээр эхний өдөр модны хамгын доод талын мөчир дээр гарч чаджээ.

Энэ мэтээр явсаар дөрөв дэх өдрөө модны дээр бахархалтайгаар гарч ирлээ. Тэрээр модны орой гарсантай баярлаж байтал фермер түүнийг хараад буудаж унагав.

Энэ түүхээс суралцах нь:

Бухын баас нь чамайг өндөрлөгт гаргаж болно гэхдээ чи тэндээ удахгүй юм.

*********

Хичээл #6
Жижигхээн шувуу өвлийн хүйтэнд өмнө зүгт нисэж явна. Маш хүйтэн салхитай байсан тул тэрээр газарт унасан байна. Газар унаад хөдөлж чадахгүй хэвтэж байтал үхэр хажуугаар нь гарахдаа түүн дээр баачихаад яваад өнгөрчээ. Баасан дунд хэвтэж байхдаа тэрээр ямар дулаан болохыг нь мэдэрч эхлэв.

Баас нь түүнийг сайхан дулаацуулж байв. Дулаацаж урам орсон шувуухай баярлаад дуулж эхлэв.

Хажуугаар өнгөрч байсан муур дууг сонсоод хүрч ирлээ. Тэр баасан дундаас шувууг олж бааснаас гаргаад идсэн байна.

Энэ түүхээс суралцах нь:

(1) Чамд дээр баасан хүн бүр чиний дайсан биш юм.

(2) Чамайг бааснаас татаж гаргасан хүн бүр чиний найз биш юм.

(3) Хэрвээ чи баасан дунд гүнзгий орсон бол амаа хамхисан нь дээр!

Бурхан бол менежер тийм болохоор менежер та бол бурхан

Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Yнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.

Гэхдээ гоёыг бүтээж дүрийг бүтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа *чад* хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
Бурхан бол менежер тийм болохоор менежер та б.ол бурхан. Яагаад гэвэл бусдын бэрхшээл таны бэрхшээл байдаг. Таны ажил бол бэрхшээлийг олж харах шийдвэрлэх. Та бүгдийг сонсож мэдэж мэдэрч урдчилан олж харж шийдвэрлэж засаж залруулж байх ёстой. Харилцаа бол таны гол зэвсэг. Гэрээ хэлэлцээр тохиролцоо шийдвэр бол таны дайралт хамгаалалт бэхлэлт. За за олон юм ярьж онолдох гэж оролдож энэ тэр гээд таныг чилээгээд яахав.

Нэгэн зүйл:
Нэгэн залуу нэгэн бүсгүйд дурлажээ. Тэрээр өдөр шөнөгүй бурхан минь та надад туслаач тэр бүсгүйтэй намайг гэрлүүлж өгөөч гэж залбиран гуйх болов.
Бурхан ч түүн дээр туслахаар ирэв. Тэгээд нөхцөл байдлыг судалж үзэв. Өнөөх бүсгүй нь өөр хүнтэй сүй тавьсан бөгөөд түүнд ямар ч талаараа тохирохгүй цаашлаад эрүүл мэндийн хувьд ч явцгүй нэгэн байв. Өөрөөр хэлбэл дурласан бүсгүй нь тэр залууд хэзээ ч тохирохгүй бүтэхгүй нэгэн аж.
Харамсалтай нь бурхан бол бурхан. Тэр залуугийн хүслийг биелүүлэх л үүрэгтэй.
Ингээд бурхан залуу дээр ирээд * чи заавал түүнтэй гэрлэж яах гэсэн юм бэ би чамд өөр илүү бүсгүй олж өгье* гэв. Гэвч залуу *үгүй би хайртай хүнтэйгээ л суууна* гэж дайрчээ. Бурхан түүнд *би чамайг Билл Гейтсийн охинтой суулгаж өгье* гэлээ. Залуу *тэгвэл ч өөр хэрэг шүү* гэснээ нэг их бодолгүй дуртайяа зөвшөөрөв.
Бурхан Билл Гейтс дээр ирээд *охинд чинь би нөхөр санал болгоё* гэжээ. Билл Гейтс *өө тэр ярихгүй манай хүргэн болох гэсэн эрс зөндөө л байна охин маань өөрөө шийдэх асуудал* гээд халгаасангүй. Бурхан *миний санал болгож байгаа хүн бол Дэлхийн банкний дэд ерөнхийлөгч* гэв. Билл Гейтс * тэгвэл ч өөр хэрэг шүү* гээд нэг их бодолгүй дуртайяа зөвшөөрөв.
Бурхан Дэлхийн банкны ерөнхийлөгч дээр ирээд *Би танд дэд ерөнхийлөгч санал болгож байна* гэв. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч *өө тэр ярихгүй манай дэд ерөнхийлөгч сайн хүн байдаг манайд өөр хүн хэрэггүй* гээд халгаасангүй. Бурхан *миний санал болгож байгаа хүн Билл Гейтсийн хүргэн байгаа юм л даа* гэв. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч *Тэгвэл ч өөр хэрэг шүү* гээд нэг их бодолгүй дуртайяа зөвшөөрөв.
Ингээд л гүйцээ. Бурхан сайн менежер байгаа биз. Ямар ч зардал чирэгдэлгүй бүх зүйл бүгдийн таалалд нийцэв.

Тиймээ менежер та ингэж л ажиллах хэрэгтэй. Нөхцөл байдал бодит байдал хоёрыг холбож чадвал та амжилтанд хүрнэ.

Бас нэгэн зүйл:
Нэгэн дэлхийд алдартай гутлын фирм өөрийн үйлдвэрлэдэг гутлыг бүх л улс оронд зарж борлуулах өргөн компанит ажиллага явуулав. Тэгээд нэг удаа *манай гутлыг өмсдөггүй* газар орон үлдсэн байна уу мэдээд ир гээд менежерээ явуулж. Цаадах нь ч явж явж ирээд Африк гэж нэг газар байна гэв.
Ингээд дахиад нэг менежерээ судлаад ир гэж явуулав. Тэр нь очоод тэнд гутал өмсөх шаардалга ч байдаггүй халуун дулаан газар байна. Хүмүүс нь гутал өмсдөг ч үгүй юм байна. Манай зэх зээл биш байна гэсээр уруу царайлан орж ирэв.
Тэд дахиад нэг менежерээ илгээв. Удалгүй нөгөөх нь бөөн баяр орж ирэв. Тиймээ тэнд манай ганц ч гутлыг байтугай өөр бусад ганц ч гутал өмсдөг хүн алга манай том зах зээл байна гэсээр орж ирэв. Ингээд л гүйцээ.

Хүн болгон өөрийнхөөрөө юмыг хүлээж авдаг. Менежер болгон тэгвэл тийм биш. Харин болж бүтэх талаас нь юмыг олж харж чаддаг байх хэрэгтэй. Мэдээж африкчуудад гутал өмсүүлж сургаж гутал моодонд оруулж яагаад болохгүй гэж. Яагаад тэдний байнгын хэрэглээ гутал болгож болохгүй гэж.

Болохгүй юм гэж үгүй
Бүтэхгүй юм гэж үгүй
Бяцхан туулай барыг ч барьж болно оо гэдэггүй бил үү.

Тиймээ хар өнгийг харж байна гэдэг цагаан өнгө байгаа болоод л ялгаж харагдаж байгаа хэрэг шүү дээ. Менежер та бол будагчин. Багсаа аваад будаад байж дээ. Харин ямар өнгөөр хэрхэн будах нь таны чадварын асуудал. Пи ар-ын мэргэжилтэн бол та өөрөө шүү.
За за нэг иймэрхүү шив дээ!

Миний хайр сансрын нисгэгч

Хөөрхөн охин. Ухаалаг. Гадаад төрх, араншинг нь хэрвээ мэргэжилээр харьцуулж болдог бол яг л сансрын нисгэгч. Сансрын нисгэгч хүн аливаа асуудалд туйлын бодлоготой, түргэн хугацаанд шийдвэр гаргадаг, болгоомжтой ханддаг за ер нь  хатуу ширүүн, үзэсгэлэнтэй бүхэн нийлсэн  хүн дээ.  Хүмүүс нисгэгч нарт хайртай байдаг. Тэр тусмаа сансрын нисгэгчид бүр ч  илүү. Сансрын нисгэгч л гэхээр нэг л их том биетэй,  дугираг царайтай охин гэж битгий бодоорой .
Зүгээр л хүн болгоны хайрыг татдаг болохоор л тэгж хэллээ. инээхээрээ хөөрхөн гэж яана .
Сансрын нисгэгч хүн  ихэнхи цагаа газар дээр нисэх бэлтгэл хийн , очих газраа хийх судалгаандаа бэлддэг бол тэр маань үүнтэй ижил миний бодлоор ирээдүйн ханиа судалж байж сонгох төлөвтэй.
Уг судалгаанд нь би маш  том алдаа хийсэн. Өөрөөр хэлбэл бүдэрсэн гэхүү дээ. Сансрын нисгэгч хүн өөрийн хийж байгаа судалгаагаа амжилтгүй болвол дахиж оролддог учраас би хувьдаа дараа дараагийн судалгаа , шалгалтанд нь тэнцэнэ гэдэгтээ итгэл төгс байна.
Яагаад гэвэл миний сэтгэлд түүнээс өөр хэн ч үгүй. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр надад бэрхшээл тулгараад л байна.
Сансрын нисгэгч маань утсаа авахгүй, мессеж бичэхгүй юм.Манай хүний ээлжит туршилт нь энэ байж болох тул би тэснээ.
Сансрын нисгэгчтэй маань холбоо тогтоох гэсэн гадны биетүүд байх шигээ. Энд хардах сэтгэл төрөх шиг...

Дараагийн бэрхшээлийн хувьд мэдээж дэлхийн бөмбөрцгийн булан бүрд сансрын нисгэгчтэй гэрлэх хүсэлтэй олон мянган залуус байдаг шиг түүнтэй минь найзлах хүсэлтэй олон сайн залуучууд хотын гудамжаар зөндөө бий. Тэдэнд буруу байхгүй ээ. Харин би тэднээс илүү.

За яадаг ч байсан миний захиаг уншиж байгаа  олон мянган залуучуудад хандаж хэлэхэд би та бүхнийг сансарт хийх ирээдүйн хуримдаа урьж байна. Тэнгэр өөд харж л байгаарай нэг л өдөр тэнд хайрын улаан сарнай дэлбээлнэ.

Oyutan nas mini

Чи минь сарнай цэцэг

Час улаан өнгө нь хүчтэй хайр, дайчин байдлыг чинь илтгэнэ...

Цэвэрхэн хэлбэртэй дэлбээнүүд нь цэмцгэр байдлыг чинь илтгэнэ...

Бүдүүн бат иш нь даруухан, тогтвортой байдлыг чинь илтгэнэ...

Хурц өргөс ургасан нь халдашгүй ариуныг чинь илтгэнэ...

Сайхан харагдаж байгаа нь чамтай минь ч бас адилхан... Чи бол тэр чигээрэй сарнай цэцэг... Чамдаа дурлахгүй байхын аргагүй...

bi tvvnd hairtai

Bi magad

bi magad nadad hezee irehgui huniig dotroo halamjildag
bi magad nadad hezee ch helehgui ugiig tsaasan deer siildeg
bi magad nadad hezee ch irehgui ineemsegleliig uurtuu husdeg
bi magad hezee ch irehgui hairiig zamiin gartsan deer daarch huleedeg
bi hairiig saihan gej huursan humuust gomdson
bi humuusiin yaridag shig saihan zuil bish bolhoor hi hairand gomdson
bi tuunii hundii agaad huiten setgeld ni gomdson
bi tuuniig uuriinh bolgoj chadaagui bolhoor ni hairand gomdson
bi magad hezee ch miniih bolohgui huniig sonirhdog
bi magad hezee ch butehgui setgeliis sonjdog
bi magad hezee ch hurehgui gar luu temuuldeg
bi magad hezee ch tulgarahgui hartsand ursdag
bi Bi gej yarih hamgiin durgui

Behee

Hvnees ilvvd tursun gej
heneer bi baharhdag yum

uuruuruu
Hairiig olj chadsan gej
Hend bi heldeg yum
uurtuu
Hatuu zuulniig tewch gej
Heniig bi zemeldeg yum
Uuriiguu
Hvn shig amidrah gej
Henees bi amidral guih yum
Uuruusuu...

hairtai

Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог би чамд тийм л хайртай

Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй би чамд тийм л хайртай

Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог би чамд тийм л хайртай

 Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг би чамд тийм л хайртай

Хэн нэгний гар хацарыг чинь иллээ гэж зүүдлээд сэрээд зүүд байсанд баярладаг би чамд   тийм л хайртай

 Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амалдаг би чамд тийм л хайртай Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг би чамд тийм л хайртай

 Хайртай, хайргүй гэдгийг чинь мэдэхгүй  байж хүлээн суудаг би чамд тийм л хайртай...........

Hairtdaaa

Setgeleese chamd duralsnig medegui geju chamaig nevt shirteh hartsnas mini chamaig harahaaraa delbereh shahdag zurhig mini sonsogui geju hajud chini suuhad chini toloo gsn sevgui setgelig anzaaraagui geju sana tavihad mini... chini toloo unagasan nulimsiin too olon chamd zoriulj bichsen shulegiin too olon chamaig zuudelj honoson shuniin too olon..chamd gomdood megshsen zurhni sharh olon, chamaig sanad helj chadagui uulzalt olon....chamd setgelee nej chadagui ch atgahan zurhende hairlaj yavdag shuu oilgooroi..chamaig

Ганцаардаж байна.



Ганцаардалыг яагаад ингэж их мэдрээд байгаа юм бол доо.
Ганцхан чамайгаа л бодох юм.
Чамтайгаа хамтдаа байх хугацаа ахиухан байсан ч болоосой.
Чинийхээ төлөө бүхнийг хийхсэн

Хүн хайраар ямар үед дутдаг вэ?

. Хайраар дутах нь ямар хайр гэдгээс л хамаарах гээд байна. Миний хувьд эцэг эхийн хайраар, анд нөхдийн хайраар дутаж байгаагүй ээ. Харин хайр дурлалын хайраар дутаж байсан үе цөөнгүй бий. Гацаардан гунигласан үед минь намайг тайвшруулан энхрийлэн тэврэх, урмын үгээр сэтгэлийг минь аргадах хүн байхгүй бол хайраар их дутагддаг юм байна. Гуниг дугуулах дурсамж сэдэрсэн үед хайраах дутдаг. Хайртай шүү гээд үнсэх хайрыгаа байхгүй үед хүн хайраар дутдаг.

Нэг хөөрхөн охинд дуралчихаад намайг тоохгүй үед бас дутдаг байх .Би ч хайрын дутагдалд орчоод яваа хүн дээ. хэхэ Бодохнээ хүн ганцаардаж Хайрын хамгийн их хүссэн үедээ л хайраар хамгийн ихээр дутдаг байх даа.

Hairtai


Чамайг бодож байхдаа би зүрхэндээ нууцхан уйлдаг
Чамд гомдож байхдаа би нулимсаа нууцхан арчдаг
Чамайг надад дурлаасай гэж би сэм сэмхэн бурхнаас гуйдаг
Чамайг хүнийх болчих вий гэж шөнө болгон би сэрдэг...

Хайрламаар байна, чангаас чанга тэвэрмээр байна
Уруулыг чинь үнсмээр байна, улам илүү хайрламаар байна
Харамламаар байна, хэнд ч чамайг өгмөөргүй байна
Бүхий л өдөржин хамт баймаар байна, бүр илүү хайрламаар байна

Учир нь хайрлахад шалтгаан байхгүй, харин хайртай учраас л хайрладаг юм.
Гэнэт энэ дууг сонсмоор санагдчихлаа

Би ганцаараа

...Би ганцаараа гунигтай...бусад нь жаргалтай... тэд нар дандаа инээлдээд л...  ганцаараа байх ямар хэцүү юм бэ...  
...Би бас л ганцаараа... гэртээ хийх юмгүй... зурагтаар бас л хүмүүс жаргалтай нь аргагүй инээлдээл...би удирдлагаа тэвэрчихсэн ганцаархнаа...
...Би ганцаараа байсаар дасаж байна... амьдрал нэг л хэвийн... бүх юм надад хэрэггүй...би угаасаа ганцаараа
...Би ганцаараа үхмээр байна... бусад нь жаргалтай амьдраг...инээд баяртай орчлонд илүүдсэн нь би байна... би ганцаараа тэнгэр дээр байна...

Дурлал надаас юу хүснэ вэ?

Сэрж чадамгүй дуралсан зүрхээ

Сэтгэлдээ би яаж ойлгуулах вэ?

Сэвтээж боломгүй нандин хайр минь

Чамд би яаж хэлэх вэ

Дурлал чи надаас юу хүснэ вэ

 

 

 

Сэтгэлд минь ганц цэцэг

Замд таарсан цэцэгсээс аль сайхныг нь түүсээр
Залуу хүмүүн сэтгэлдээ зуун цэцэг тэвэрвээ
Зун зуны цэцэгс хатах нь хатаж гээгдэх нь гээгдсээр
Зуун сайхан цэцэгнээс ганцхан Цагаан-Уул үлдэв ээ

(Нийт: 89)